Back
ONE FLOWER ONE WORLD

- Огноо: 2012/01/01 – 2017/12/31
- Байршил: Ulaanbaatar
- Төсөв: 40,000,000₮
- Чиглэл: Төслийг 2012 онд Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөр дүүрэгт байрлаж буй 10 000 орчим сурагчидтай Чингэлтэй дүүргийн 17, 39, 49, 57, 72-р Ерөнхий Боловсролын сургуулиуд, 2013 онд мөн 10 000 сурагчидтай Ирээдүй цогцолборын бага дунд сургуулиуд, 50-р сургууль, 49-р сургуулиудад тус тус хэрэгжүүллээ. Төслийн цар хүрээнд эдгээр сургуулийн 10 000 орчим багш ажилтан, 20 000 орчим хүүхдийн гэр бүлийн гишүүд ойролцоогоор 50 000 орчим хүмүүс хамрагдсан судалгаа байна.
- Салбар: JCI Ikh Khuree
- Ангилал: Сайн дурын
Танилцуулга
Төслийн хүрээнд ижил зорилготой төрийн бус байгууллагууд, хувь хүмүүстэй хамтран ажилладаг. Улмаар энэ нь төсөл цаашид тогтвортой урт хугацаанд хэрэгжих үндэс болдог. Жишээ нь Хайтан ТББ-тай 2011 оноос хойш хамтран ажиллаж олон сургуулиудад цэцэг тарин ногоон орчинг бий болгосон бол 2015 оноос My Club-тай хамтын ажиллагаа эхлүүлэн мод тарих ажлыг амжилттай хийж байна.
Жил бүр доорх ажлуудыг зохион байгуулдаг:
3-р сар:
- Төслийн бэлтгэл ажлын зохион байгуулалт
- Төслийн зорилго, зорилтыг гишүүд болон спонсоруудад танилцуулна
- Төсөл хэрэгжүүлэх газрын сонгон шалгаруулалтыг хийнэ.
- Төрийн болон мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авна
4-р сар:
- Төслийн хэрэгжилт болон үр дүнгийн талаар санал бодлоо солилцоно
- Төсөл хэрэгжүүлсэн өмнөх газруудын үр дүнг хэмжинэ
- Цэцэг арчилгааны мэргэжлийн байгууллагууд, хувь хүмүүстэй хамтарч цэцгийн үрсэлгээг тохирох цэцгийн саванд урьдчилан бэлтгүүлдэг
- Төслийн сурталчилгаа болон хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвшилцөнө
- Өмнөх жилийн төсөл хэрэгжсэн сургуулиас 50% үрсэлгээг
- буцааж аван дараагын сургуульд өгсөнөөрөө онцлогтой жил байлаа.
5-р сар:
- Төслийг хэрэгжүүлнэ
- Төсөлд шалгарсан сургуулийн сурагчдад бэлдсэн үрсэлгээг гарын авлага ном, цэцэг арчилгааны талаар сургалтын материалын хамт гардуулан өгөх
- ТББ-ууд, Төрийн байгууллагууд, Бизнесийн байгууллагууд, хувь хүмүүсийг төсөлд урьж оролцуулна
- Төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар судалгаа авах дараагийн үйл ажиллагаандаа тусгана
8-р сар:
- Төсөл хэрэгжүүлсэн газар болон сургуулиудтай уулзалт зохион байгуулна
- Төслийн хэрэгжилтэд хяналт тавина
9,10-р сар:
- Төслийн зохион байгуулах хороог томилоно
- Хичээлийн шинэ жилийн баяраар ургуулсан цэцгийн үзэсгэлэнгээ гаргаж Цэцгийн баяр тэмдэглэн төслийн үр дүнг нэгтгэн тайлагнаж шилдэг хамт олон, сургуулийг дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.
- Төслийг сайжруулах болон цаашид хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллана
- Төслийн ач холбогдол, мэдээ тайланг өдөр тутмын сонин хэвлэл, NTV, TV8, TM телевизүүд, вэб сайт, сошиал медиа ашиглан олон нийтэд сурталчилсан.
Төслийн зорилго
- Хүүхдүүдэд эко хүмүүжил - боловсрол олгох замаар бага наснаас нь хариуцлагатай, эерэг хандлагатай, байгальд хайртай ИРЭЭДҮЙН НОГООН ХОТЫН ИРГЭН болгож төлөвшүүлэх
- Сурах, амьдрах орчны агаарын бохирдлыг бууруулах, ногоон-орчин бүрдүүлэх
