Back

“CENTRALEXCHANGE.MN” - БАРТЕРИЙН БИРЖ ТӨСӨЛ

  • Огноо: 2017/02/01 – 2020/12/31
  • Байршил: Улаанбаатар хот
  • Төсөв: 0₮
  • Чиглэл: Бартерын үйл чилгээ шаардлагатай байгаа нийт хэрэглэгчид
  • Салбар: JCI Central
  • Ангилал: Сайн дурын
Танилцуулга

 “CentralExchange” төслийг нийт 4 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 1-р үе буюу бартерийн биржийн цахим вэб хуудсыг ашиглалтад оруулах.2-р үе шат Realtime Automatching систем бий болгох. 3-р үе шат буюу Бартерийн биржийн гар утасны аппликейшн бий болгох. 4-р үе шат.“CentralExchange” төслийг JCI Монгол байгууллагад танилцуулж, вэб хуудас болон гар утасны аппликейшныг JCI Монгол байгууллагын бүх гишүүд, сонирхогчид чөлөөтэй ашигладаг болгох.

“CentralExchange.mn” вэб хуудаст гишүүнээр бүртгүүлэн нэвтрэн орсон хэрэглэгчид нь өөрийн солилцохыг хүссэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулах, мөн бусад хэрэглэгчдийн оруулсан мэдээлэл, зартай танилцах, хэрэглэгчидтэй чатлах, холбоо тогтоох, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесээ сурталчлах, урамшуулалд хамрагдах боломжтой. 

“CentralExchange” төсөл нь байнгын ажиллагаатай вэб хуудас, гар утасны аппликейшн байх бөгөөд төслийн хугацаа үр ашгийн тооцооллоос хамаарч 2-3 жил байх юм.

Төслийн зорилго

JCI Централ салбар байгууллагын 2017 оны Бизнес Хорооноос санаачлан хэрэгжүүлж буй бартерийн бирж буюу “CentralExchange” төсөл нь JCI байгууллагын гишүүдэд эдийн засгийн гүйлгээнд оруулах шаардлагатай илүүдэл хөрөнгө, бараа материалыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашигтай хамтын ажиллагаа бий болгох, зар оруулах, холбоо тогтоох боломжуудыг олгохоос гадна Салбар байгууллагын үйл ажиллагаа төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бодит орлого олох зорилготой юм.