Back

ЭЗЭНТЭЙ МОД ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

  • Огноо: 2014/04/01 – 2017/12/31
  • Байршил: Улаанбаатар хот
  • Төсөв: 15,000,000₮
  • Чиглэл: Улаанбаатар, Эрдэнэт, Дархан
  • Салбар: JCI Eco
  • Ангилал: Сайн дурын
Танилцуулга

Сүүлийн жилүүдэд улаанбаатарын агаарын бохирдол нь ард иргэдийн эрүүл мэнд, байгаль орчны хамгийн ноцтой асуудал болоод байгаа нь нууц биш юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) судалгаагаар өнөөгийн улаанбаатар нь нэг шоо метр агаартаа 179 микрограмм тоосонцор агуулж байгаа нь хүний эрүүл мэндэд аюултай байх хэмжээнээс даруй 9 дахин их буюу дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын сүүлээсээ хоёрт эрэмблэгдээд байна.

Энэхүү төслийг 2014 онд Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлсэн бөгөөд үүнд Анкара, Бага тойруу, Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Нэгдсэн үндэсний гудамжинд байрлах модны халцарсан хэсгийг будсан юм. Эх дэлхийгээ хайрлаж, бусдад баяр баясал бэлэглэх энэхүү төсөл цаашид Улаанбаатар хотын бусад дүүрэг Дархан, Эрдэнэт хотуудад үргэлжлүүлж байна.

Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд: 

  • JCI Эко байгууллага “Эзэнтэй мод” төслийн цар хүрээг өргөжүүлэн баяжуулах зорилгоор мод тарих аян өрнүүлсэн.
  • 2016 оны 11-р сарын 6-нд Акуатик ХХК-тай хамтран тус компанийн Баянзүрх дүүрэг дэх үйлдвэрийн шинэ барилгын орчин тойронд мод суулгах ажлыг зохион байгуулсан.
  • Арга хэмжээний хүрээнд байгууллагыг 15 ажиллагсад өөрийн нэр бүхий 1 модыг суулгаж, цаашид энэ модоо арчлан ургуулж, өсөлт, торнилтонд анхаарах юм.
  • Зөвхөн модыг суулгаад орхих биш эзэнжүүлж, хийсэн ажилдаа эзний сэтгэлээр хариуцлагатй хандах сэтгэлгээ бий болно. 
Төслийн зорилго

Энэхүү төсөл нь Монгол Улсын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор ургаа модны холтос нь унаж нүцгэрсэн хэсэг болон өөрийн өвөрмөц тогтоц болох уртай хэсгийн хэмжээнд тохирсон амьтан болон байгалийн зура гзурах, ингэснээр эдгээр модод эзэнтэй, тэдэнд анхаарал хандуулсан юм гэдгийг олон нийтэд мэдрүүлэх зорилготой.