Back

"ПРО ИМПАКТ" БИЗНЕС ХӨГЖЛИЙН БАГЦ ТӨСӨЛ

  • Огноо: 2013/04/01 – 2017/12/31
  • Байршил: Улаанбаатар хот
  • Төсөв: 0₮
  • Чиглэл: Идэвхтэй иргэд
  • Салбар: JCI Progress
  • Ангилал: Сайн дурын
Танилцуулга

2016 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагаанууд, үр дүн

1. Монгол Улсын Хөгжлийн гарц цуврал уулзалт төсөл

JCI Прогресс салбар байгууллагын үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэгжүүлсэн төсөл бол “Монгол улсын хөгжлийн гарц” төсөл юм. Энэхүү төсөл нь Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлж, JCI Монгол байгууллагын гишүүд болон Монгол улсын эдийн засаг нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулж байсан эрхмүүдтэй хамтран хөгжлийн гарцыг эрэлхийлэх зорилготой юм.

JCI Прогресс салбар байгууллагын 2016 оны Ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслолын өдөр ээлжит уулзалтыг зохион багуулсан. Уулзалтын зочноор Монгол улсын Ерөнхий Сайд Чимэдийн Сайханбилэг оролцлоо.

2. Монголын эдийн засгийн форум төсөл

JCI Прогресс салбар нь олон хамтын ажиллагааны дэд төсөл хэрэгжүүлдэг бөгөөд түүний нэг нь Монголын эдийн засгийн чуулган юм. Монголын эдийн засгийн чуулган нь 2010 оноос эхлэн Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохиогдож,нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг өргөн хүрээнд хэлэлцдэг.

Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох, өнөөдөр тулгарч буй асуудлуудыг даван туулж, оновчтой шийдвэрлэхэд төр засаг, бизнесийнхэн, судлаачид, иргэний хөдөлгөөн, олон нийтийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бүрдүүлсэн хэлэлцүүлгийн үр ашигтай, нэр хүнд бүхий талбар бий болгох зорилготой тус арга хэмжээг Монголын эдийн засгийн форум ТББ зохион байгуулдаг. 2016 оны Монголын эдийн засгийн чуулганд JCI Прогресс салбар нь 5 салбар хуралдааныг зохион байгуулав.

3. Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих Ментор төсөл

Уг дэд төслийг Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж залуу бизнес эрхлэгчдийг дэмжихээр хэрэгжүүлж байгаа ба цаашид төслийн хүрээнд хамгийн амжилттай залуу бизнес эрхлэгчийн төслийг дэмжиж загвар болгон улам их амжилт олоход нь тусгайлан туслалцаа үзүүлэхийг зорьж ажиллана. Сар бүр залуу бизнес эрхлэгчийн мэдлэг, мэдээлэл, ур чадварыг дээшлүүлэх уулзалт ярилцлагыг хийж байгаа бөгөөд дараах зочид уригдан оролцсон.

  • -Капитрон Банкны Дэд Захирал Т.Дүүрэн урилгаар оролцож “Брэндийг хэрхэн бий болгох вэ” сэдвээр
  • - МУИС-ийн Дэд профессор Ч.Лодойравсал – “Бүтээлчээр сэтгэх нь ” сэдвээр
  • -Ананд Адвокатс ХХН-ийн Захирал Б.Батзаяа "Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах нь" сэдвээр,
  • -NEWCOM группын үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Уянга "Сайн гэрээг хэрхэн байгуулах вэ" сэдвээр

Мөн Ментор төслийн оролцогчдын дунд Шинэ бизнесийн төслийн уралдаан зарласан бөгөөд энэхүү уралдаанд нийтдээ 20 төсөл ирсэн бөгөөд 2-р шатанд 7 төсөл шалгаруулсан. Шалгарсан 7 төслөөс шилдэг 1 төсөл шалгаруулсан.

Ментор төслийн шилдэг төсөл шалгаруулах уралдаанд шалгарсан Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны Эмэгтэйчүүдийн багийн "Цаасан урлал" төсөл Австрали Улсын Элчин сайдын яамны Жижиг төслийн уралдаанд амжилттай шалгарч төслөө өргөжүүлэх зорилгоор 35,000,000.0 (гучин таван сая) төгрөгийн санхүүжилтийг авсан.

4. Германы хамтын ажиллагааны төсөл

JCI Прогресс салбар байгууллага нь JCI Baden Württenbergбайгууллагатай 2014 оноос эхлэн хамтын ажиллагаа эхлүүлэх, төсөл хөтөлбөр, бизнесийн хүрээнд хамтрах ажиллах Бизнесийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.

JCI Прогресс салбар нь 2016 оны 8 сарын 2-ноос 6-ны хооронд Улаанбаатар, Эрдэнэт, Хөвсгөл гэсэн маршрутаар International Jeep Tourүйл ажиллагааг зохион байгуулсан. Үүнд JCI Германы Baden württemberg бүсийн 20 гишүүд, төлөөлөгч нар хүрэлцэн ирж нөхөрлөлийн болон бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх Монгол Улсын байгалийн дурсгалт газруудаар аялах, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, НВЦ ХХК-ийн үйлдвэр, Шангри-Ла зочид буудал, 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ийн барилга байгууламж, АПУ ХК, Говь ХК-ийн үйлдвэрүүдтэй тус тус танилцах аяллыг амжилттайгаар зохион байгууллаа.

JCI Baden Württenberg болон JCI Прогресс салбар байгууллагуудын гишүүд хамтын ажиллагаа өргөжүүлэх үүднээс Бизнесийн хамтын ажиллагааны веб сайтыг нээж ажилууллаа.

2016 оны 09-р сарын 23 нд JCI Прогресс салбар байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч Б.Батзаяа тэргүүтэй 6 гишүүн JCI Германы үндэсний чуулганд салбараа төлөөлөн оролцлоо. 

Төслийн зорилго

Монгол улсын бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлуудыг дэвшүүлэн шийдвэрлэх арга замыг боловсруулах, эрх баригчдад санал болгох, шинээр бизнесээ эхлэж буй залуучуудад дэмжлэг үзүүлэх, түүнд эергээр нөлөөлөх, JCI Прогресс болон JCI Монгол байгууллагын бүх гишүүдийн макро болон микро эдийн засгийн орчны хэтийн төлөвийг тодорхойлж, бизнесийн хандлагыг чиглүүлэх зорилготой төсөл юм.