Back

Тэгш боломж төслийн Бадди-2 хөтөлбөр болж өнгөрлөө...

JCI Central салбар байгууллагаас уламжлал болгон хэрэгжүүлдэг “Тэгш боломж” төслийн онцлох үйл ажиллагаа БАДДИ хөтөлбөрийн 2 дахь арга хэмжээ тун гайхалтай болж өнгөрлөө.

БАДДИ хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлээс шалтгаалан нийгмийн харилцаанд тогтмол оролцоход бэрхшээл тулгарч буй "Түгээмэл хөгжил ТББ"-ын найзуудтайгаа хамтран нөхөрлөлийн түүхийг бүтээж, бие биенийгээ дэмжин ажиллах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилготой юм.

БАДДИ хөтөлбөрт "Тэгш боломж" төслийн хорооны 15 гишүүн болон "Түгээмэл хөгжил ТББ"-ын 15 гишүүн нийт 30 хүн хамрагдаж буй бөгөөд бид нэгэн өдрийг Цонжин болдогт байрлах "ЕРӨӨ ТУР" амралтын газарт очин хөгжилтэй дурсамжаар дүүрэн өнгөрүүлсэн юм.

Бадди-2 хөтөлбөрийн хүрээнд:

- Нөхөрсөг уулзалт,

- Спорт өдөрлөг,

- Сургалт,

- Цасны баяр,

- Азын сугалаа,

- Нислэгтэй аялал гэх зэрэг зүйлсийг хамтдаа хийж, үзэж сонирхох зэргээр олон гайхалтай дурсамжуудыг бүтээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өдөр тутам тулгардаг бэрхшээлүүдийн талаар ойлголт хандлагаа нэмэгдүүлэн, эерэг өөрчлөлт, уриалгыг түгээхээр ажиллаж байна.

- Үйл ажиллагааны үеэр JCI Монгол Академийн судалгаа хариуцсан зохицуулагч, 2 одтой сургагч багш П.Дөлгөөн "ИКИГАЙ" сургалтыг орлоо.

Хэн ч хоцрох ёсгүй, хамтдаа...Та бүхэн манай хөтөлбөрийн зургийг дэлгэрэнгүй үзэж үйл ажиллагааны уур амьсгалыг мэдрээрэй

"SHINE BRIGHT"

Хүндэтгэсэн,

JCI Монгол байгууллага