Back

💌ИРЭЭДҮЙГЭЭС ЯРЬЖ БАЙНА-2 ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО💌

"ИРЭЭДҮЙГЭЭС ЯРЬЖ БАЙНА" ТӨСӨЛ НЬ 2021 оноос хойш 2 дахь жилдээ хэрэгжиж байгаа билээ.

2022/03/10-ний өдөр “ИРЭЭДҮЙГЭЭС ЯРЬЖ БАЙНА" төслийн нээлтээ хийж, JCI Лидер салбар байгууллага болон БЗДүүргийн Боловсролын Хэлтэстэй төслийн хүрээнд санал бодлоо солилцон хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төслийн зорилтын хүрээнд БЗДүүргийн нийт ЕБСургуулийн 60 гаруй сэтгэлзүйч багш нарт ур чадварыг дээшлүүлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтыг 2022/03/10-2022/03/11-ний өдрүүдэд 2 өдрийн турш БЗДүүргийн 53 дугаар сургууль дээр сэтгэлзүйн ухааны доктор Г.Наранбаатар болон БЗДүүргийн Боловсролын Хэлтэстэй хамтран зохион байгууллаа.Цаашид сургалтанд хамрагдсан сэтгэлзүйч багш нарт сэтгэлзүйч Г.Наранбаатар энэ хичээлийн жилийг дуустал тодорхой кэйсүүд дээр ажиллан, зөвлөх үйлчилгээ үзүүлэх болно.

Сайн сайхны төлөө гараа сунган, амласан хандиваа бидэнд хүргүүлж байгаа ГЭГЭЭЛЭГ хүмүүсдээ дахин дахин баярласан талархсанаа илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Эрүүл, зөв сэтгэлтэй ирээдүйн төлөө хамтдаа

"BETTER FUTURE"

"SHINE BRIGHT"

Хүндэтгэсэн,

JCI Монгол байгууллага