Back

JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ ЦАСНЫ БАЯР АМЖИЛТТАЙ БОЛЛОО

JCI Монгол байгууллагын уламжлал болсон арга хэмжээнүүдийн нэг "ЦАСНЫ БАЯР" өдөрлөгийг 30 жилийн ойн хүрээнд 15 Салбар байгууллагуудын дунд хамтран 2022 оны 02-р сарын 20-ны өдрийн нар хур тэгширсэн сайхан өдөр ЧИНГИСИЙН ХҮРЭЭ ЦОГЦОЛБОРТ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн арга хэмжээнд :

• JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Eрөнхийлөгч Ж.ДАМДИНЦЭРЭН болон Удирдлагын багийн гишүүд,

• JCI Капитал салбар байгууллагын 2022 оны Eрөнхийлөгч Э.БААСАНЖАВ болон гишүүд,

• JCI Чэйрмэн салбар байгууллагын 2022 оны Eрөнхийлөгч Г.БАТ-АМГАЛАН болон гишүүд,

• JCI Прогресс салбар байгууллагын 2022 оны Eрөнхийлөгч Ж.ЭРДЭНЭБИЛЭГ болон гишүүд,

• JCI Импакт салбар байгууллагын 2022 оны Eрөнхийлөгч Б.ГАНПҮРЭВ болон гишүүд,

• JCI Гранд салбар байгууллагын 2022 оны Eрөнхийлөгч Э.ЭНХРИЙМАА болон гишүүдээ идэвхтэй хамруулан дэмжин оролцож 2021 онд дэлхий нийтээр сэдэв болсон "SQUID GAME" төслийн хүрээнд дөрвөн багт хуваагдаж өрсөлдөж, дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ.

“SHINE BRIGHT”

JCI Монгол байгууллага