Back

JCI МОНГОЛ - БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС

Бүгд Найрамдах Tурк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш болон Худалдааны зөвлөх Сэркан Улуёол нартай 2022 оны 2 сарын 14-ны өдөр ЭСЯ-ны байртанд уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус уулзалтын үеэр JCI болон JCI Монгол байгууллагын түүх, товч танилцуулга, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. Мөн гишүүдийн бизнесийг дэмжих зорилгоор 2 улсын хоорондын худалдааны боломжийг эрэлхийлсэн бөгөөд Элчин сайд Зафер Атеш Турк Улсад зохион байгуулагдах аливаа бизнес форум, арга хэмжээний мэдээллээр ханган дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Уулзалтад JCI Монгол байгууллагыг төлөөлж:2022 оны Үндэсний Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн,Ерөнхий нарийн бичгийн дарга О.Наранбаатар,2022 оны Гадаад харилцааны хорооны захирал Б.Самади,JCI Капитал салбар байгууллагын 2022оны Гадаад харилцааны хорооны захирал Б.Асхар нар оролцлоо.

Монгол Улсын идэвхтэй залуу иргэдийн нөлөөллөөр олон эерэг зүйлийг хийж үлдээнэ гэдэгт итгэлтэй байна.

"SHINE BRIGHT"

JCI Монгол байгууллага