JCI МОНГОЛ - АMEРИКИЙН НЭГДСЭН УЛС



Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Майкл Клечески 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр JCI Монгол байгууллагын Удирдлагын багийн төлөөллийг хүлээн авч цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Тус уулзалтын үеэр JCI болон JCI Монгол байгууллагын түүх, товч танилцуулга, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан бол Элчин сайд Майкл Клечески JCI Монгол байгууллагын хэрэгжүүлдэг арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдэд оролцохоо илэрхийлж JCI Монгол байгууллагын туг төсөл болох "Mentorship for RISE" төслийн ментор болж, өөрийн хуримтлуулсан туршлагаа Монгол Улсын ирээдүй болсон залуучуудад хуваалцахаар болсныг дуулгахад таатай байна.
Уулзалтад JCI Монгол байгууллагыг төлөөлж: 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн, 2022 оны Дэд Ерөнхийлөгч Э.Энхдэлгэр, Ерөнхий нарийн бичгийн дарга О.Наранбаатар, 2022 оны Бизнес хариуцсан захирал Э.Халиун, 2022 оны Гадаад харилцааны хорооны захирал Б.Самади нар оролцлоо.
JCI байгууллага нь АНУ-ын Сэйнт Луис хотод 1915 онд үүсгэн байгуулагдаж, 1944 онд Олон Улсын байгууллага болж, 1992 онд Монгол Улсад байгуулагдсан түүхтэй. Энэ утгаараа бидний харилцаа, хамтын ажиллагаа урт хугацаанд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
"SHINE BRIGHT”
JCI Монгол байгууллага
