Back

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА, ХЭН Ч ХОЦРОХ ЁСГҮЙ

JCI Монгол байгууллага бид байгалийн давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын эсрэг тэмцсэн нэгэн жилийг ардаа үдэж, түүхийн хуудсаа хааж байна. Гэхдээ бүх зүйл хоёр талтай.

СOVID-19 цар тахал JCI-ийн гишүүд бидэнд магадгүй бидний өмнө харж байгаагүй шинэ боломжуудыг, өөр өнцгүүдийг харах завшааныг олгож байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг үндэсний хэмжээний компаниудтай байгууллагуудтай онцлогоороо өрсөлдөх, мөн шинэ шинэ дэвшил, бизнесийн боломжуудыг харуулж байна гэж би бодож байна. Хамгийн чухал нь цар тахлын дараа бид хамтдаа байж, нэгэн гараанаас зэрэг гарч бие биедээ тусалж, бүгд хөгжил дэвшлийн зүгт зорин хөдөлмөрлөх боломжийг олголоо.

Тийм ч учраас 2021 онд Хөгжил дэвшилд хамтдаа, хэн ч хоцрох ёсгүй гэсэн уриаг дэвшүүлж гишүүд та бүхэндээ үйлчлэхээр бид бэлтгэлээ хангаад байна.

Монгол соёл, идэвхтэй Монгол иргэн гэж хэн бэ? гэдгийг бид бодлогын түвшинд тодорхойлж, залуу үедээ зөв иргэн соёлыг сурталчлан таниулах нь бидний 2021 зорилгуудын нэг байх болно.

JCI байгууллага нь дэлхийн идэвхтэй иргэдийн тэргүүлэгч байгууллагын хувьд, JCI Монгол байгууллагын залуус бид салбар бүрдээ манлайлагч болохын хувьд хөгжил дэвшилд хэнийг ч орхилгүйгээр хамтдаа урагшлах болно

Хүндэтгэсэн,

Г. БАЯРМАГНАЙ

2021 оны Үндэсний Ерөнхийлөгч

JCI Монгол ТББ