Back

​****2019 NP’S GRAND SLAM TRIP**** AFRICA AND MIDDLE EAST

****2019 NP’s Grand Slam Trip****

JCI Монгол байгууллагын 2019 оны Үндэсний Ерөнхийлөгч Ганбатын Мөнх-Эрдэнэ JCI байгууллагын дэлхийн 4-н бүсийн чуулганд оролцох Grand Slam аялалаа эхлүүлээд байгаа билээ.

Энэхүү урт бөгөөд хариуцлагатай аялалын эхний зогсоол болох Африк бүсийн чуулган Мауритус улсад 5 сарын 1-4-ний хооронд зохион байгууллагдаж байна.
Үндэсний Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд JCI байгууллагын Skill and development committee-ийн гишүүн, JCI Монгол академийн 5 одтой сургагч багш Э.Чинзориг, JCI Монгол байгууллагын 2019 оны Хөгжлийн зөвлөлийн ажилтан Э.Баасанжав, JCI Чэйрмэн салбар байгууллагын гишүүн О.Нямдэлгэр нар байна.

JCI байгууллагын Skill and development committee-ийн гишүүн, JCI Монгол академийн 5 одтой сургагч багш Э.Чинзориг маань Африк бүсийн чуулганы үеэр JCI Facilitator сургалтыг 2 өдрийн турш орж байгаа юм.

Улсынхаа нэрийг гаргаж, бүсийн чуулгануудад оролцож буй та бүхэндээ амжилт хүсье.