Back

​“WHEELCHAIR HEROES” PROJECT – “ТЭРГЭНЦЭРТЭЙ БААТРУУД” ТӨСӨЛ

“WHEELCHAIR HEROES” PROJECT – “ТЭРГЭНЦЭРТЭЙ БААТРУУД” ТӨСӨЛ

JCI Прогресс салбар байгууллагаас 2019 онд хэрэгжүүлж буй нийгэмд хандсан “Тэргэнцэртэй баатрууд” төслийн хүрээнд “PROGRESS CUP-2019” тэмцээнийг Монголын Туялзуур Сэлэмний Холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тэмцээний гол онцлог нь Анхны Туялзуур Сэлэмний бие даасан B зэрэглэлийн чансааны оноо олгох тэмцээн болохоороо онцлогтой юм.

“PROGRESS CUP-2019” тэмцээний нээлтэд JCI Монгол байгууллагын 2019 оны Үндэсний Ерөнхийлөгч Г.Мөнх-Эрдэнэ Удирдлагын багийн хамт оролцлоо. Нээлтэн дээр Үндэсний Ерөнхийлөгч Г.Мөнх-Эрдэнэний хэлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд манлайлан маш том зорилгыг өөрсдөө тавьж, бэлтгэл сургуулилт болон сэтгэл зүйн өндөр түвшинд байгааг онцлон Токио 2020 паралимпын наадмаас энэ төрөлд анхны медалийн эзэд төрөхөд итгэлтэй байна гэж онцлон хэллээ.

Төслийн зорилго: Монголын Тэргэнцэртэй Сэлэмний тамирчинг Токио 2020 Паралимпын наадамд эрх аван оролцож, Монголын бахархалт тамирчинг төрүүлэх.

Хэрэгжих хугацаа: 2019-2028 он хүртэлх хугацаанд
НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын “Тэгш Бус Байдлыг Бууруулах” зорилтод чиглэсэн төсөл юм.

Хүн төрөлхтний тулааны гол зэвсэг болох сэлэмний Дуэл нь спорт хэлбэрээрээ 15-р зуунд баруун Европт үүссэн гэж тодорхойлдог. Энэхүү Спорт нь Олимпийн наадам үүссэн цагаас тасралтгүй оролцсон цорын ганц спортын төрөл гэдгээрээ маш онцлогтой спорт юм. Монголын туялзуур сэлэмний холбоо нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор нийт 200 тамирчин, 6 клуб, жилд дотоодын 12 тэмцээн зохион байгуулж, 400 хичээллэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин Тэргэнцэртэй Сэлэмний спортын хувьд мөн нилээдгүй хугацааны түүхтэй спортын төрөл бөгөөд 1960 оноос Пара Олимпийн наадамд анхлан орсон байдаг. Мөн тухайн цаг хугацаанаас тасралтгүй үргэлжилж буй Пара Олимпийн төрөл юм.

INSPIRE POSITIVE CHANGE