Back

🇺🇿 2023-2024 JCI APDC - TEAM UZBEKISTAN - MISSION 2 🇺🇿

JCI Ази Номхон Далайн хөгжлийн зөвлөлийн 2023-2024 оны Узбекистан хариуцсан баг 2023 оны 7 сарын 27-30 ний өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотод 2 дах удаагийн томилолтоо амжилттай гүйцэтгэлээ.

JCI Монгол байгууллагаа төлөөлөн JCI Ази, Номхон Далайн Хөгжлийн зөвлөлийн 2023-2024 оны Узбекистан улс хариуцсан зөвлөх Б. Ууганбаяр Uuganbayar UB Belegdemberel болонJCI Ази, Номхон Далайн Хөгжлийн зөвлөлийн 2023-2024 оны ажилтан Э. Буяндарь миний бие 2 дах удаагийн томилолтоо амжилттай зохион байгуулж, оролцоод ирлээ.

Тус айлчлалын үеэр:

НҮБ -ын хөгжлийн хөтөлбөрийн Узбекистан улс дах төв оффисоор зочилж, хамтарсан хурал уулзалт,

JCI Узбекистан байгууллагын шинэ гишүүдэд зориулсан “10 Things to Know about JCI”, JCI Discovery гэх мэт JCI байгууллагын талаарх ойлголт өгөх сургалтууд,

JCI Узбекистан Мини-Академи - гишүүдэд зориулсан бүтэн өдрийн мини академийн сургалт, хөтөлбөр,

JCI APDC, JCI Узбекистан , Узбекистаны Дэлхийн Залуучуудын Холбоо нарын гурван талт харилцан ойлголцлийн санамж бичигт гарын үсэг зурах ёслол,

JCI Ази, Номхон Далайн хөгжлийн зөвлөлийн 2023-2024 оны баг, JCI Узбекистан байгууллагын удирдах зөвлөлтэй хамтарсан албан хурал гэх зэрэг үйл ажиллагаа, сургалт хөтөлбөрийг зохион байгууллаа.

LEAD, EMPOWER, IMPACT!

Хүндэтгэсэн,

JCI Mongolia