Back

JCI Монгол Академийн программыг JCI Вьетнам байгууллагад нэвтрүүлэн “Академи” шинээр байгуулагдлаа

Ази Номхон далайн бүсийн чуулган-2023 арга хэмжээний үеэр JCI Вьетнам байгууллага болон JCI Монгол байгууллага нь эгч дүүсийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Үүний хүрээнд JCI Вьетнам байгууллагаас 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн “Академи байгуулах тухай” албан хүсэлтийн дагуу JCI Монгол Академийг төлөөлөн JCI байгууллагын 2023 оны Сургалт хөгжлийн хороон захирал Э.Чинзориг , JCI Монгол Академийн багш А.Есүнгэ нар 2023 оны 07 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Вьетнам улсад айлчлан, “TRAIN THE TRAINER” сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, “JCI Вьетнам Академи”-ийг нутагшуулан тогтолцоог бий болголоо.

Тус үйл ажиллагаа нь Вьетнам улсын Nha Trang хотод 3 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд JCI Вьетнам байгууллагын 9 салбар байгууллагын нийт 84 оролцогчдод 6 үндсэн модуль сургалтыг удирдан явуулж, оролцогчдод сертификатыг ёслол төгөлдөр гардуулсан болно.

Сургалтын сүүлийн өдөр Сургагч багш нарын сонгон шалгаруулалтад хамрагдсан нийт 35 оролцогчоос 23 сургагч багшийг шалгаруулж, JCI Вьетнам байгууллагад Академийн анхны сургагч багш нарыг амжилттай батламжилсныг дуулгахад таатай байна.

Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлсэн JCI Монгол байгууллагын 2023 оны Үндэсний ерөнхийлөгч С.Мөнхдэлгэр JCI Монгол Академийн 2023 оны зөвлөлийн гишүүдэд,

JCI Монгол байгууллага, JCI Монгол Академийн нэр хүндийг олон улсад гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн эзэмшсэн мэдлэг боловсрол, ур чадвар, сэтгэл зүрх, цаг хугацаагаа зарцуулан чухал үүрэг гүйцэтгэсэн JCI байгууллагын 2023 оны Сургалт хөгжлийн хороон захирал Э.Чинзориг Энхтайван Чинзориг, JCI Монгол Академийн багш А.Есүнгэ Esunge Ariunbold нараар бахархахын зэрэгцээ JCI Монгол байгууллагын нийт гишүүдийн өмнөөс халуун талархал илэрхийлье.

GUIDED BY VALUE

JCI Монгол Академи