Back

***2023 JCI Academy***

Япон улсын Шизуока хотод 7 сарын 7-оос 15-ны хооронд болсон 36 дугаар JCI Academy-г амжилттай төгслөө. 1988 оноос хойш JCI Japan зохион байгуулж буй энэхүү академи нь улс улсын ирэх жилийн Үндэсний ерөнхийлөгчдийг бэлддэг цогц хөтөлбөр ажээ.

Уг академийн зорилго нь дэлхийн хэмжээний манлайлагчдыг бэлдэх бөгөөд тэдгээр манлайлагчдад хэрэг болох мэдлэг мэдрэмж, ачаалал даах чадвар, танилын хүрээ, олон үндэсний, олон урвалч нөхцөл байдалд дасан зохицож, манлайлах чадваруудыг суулгадаг. Ачаалал өндөртэй, сорилт ихтэй, хатуу чанд дэглэмтэй, нийт 81 улсын 168 оролцогч оролцсон энэ хөтөлбөрийн төгсөгчид нь Global Networker хэмээх цолыг авдаг байна.

Монгол хүний нүүдлийн аж ахуйгаас нь улбаатай холч хараа, уян хатан байдал, хувьсан өөрчлөгдөх, дасан зохицох ур чадварууд олон улсын тавцанд манлайлахад том давуу тал болдог юм байна. Монголын залуус дэлхийд манлайлах нөөц бололцоо, орон зай их байгааг олж харлаа. Тиймээс олон олон залуус маань тив дэлхийн хэмжээний иргэд болж, бизнес, аж ахуй, амьдралаа дэлхийн тавцанд гаргах болтугай!

Хүндэтгэсэн,

JCI Монгол ТББ