Back

ACTIVE CITIZENS FOR GLOBAL GOALS “ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН”

НҮБ- аас баталсан “Тогтвортой хөгжлийн 17 зорилго” болон түүний 169 зорилтуудад олон нийтийн анхаарлыг татах, Монгол улс болон бүс нутагт тулгамдаад буй асуудлын шийдлийг олох, манлайлагч идэвхтэй иргэдийг сэдэлжүүлэн, чадваржуулах зорилго бүхий Active Citizens for Global Goals төслийн 3 дах шат болох “ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН” 2019 оны 3 сарын 30-ны өдөр СИТИ Их сургуулийн Бага театрт амжилттайгаар явагдлаа. 

Төслийн 3 дах шатанд өөр өөрсдийн шинэлэг санаачилга болон нийгмийн тулгамдсан асуудлуудын шийдлийг судалгаагаар баяжуулан илэрхийлж чадсан шилдэг 51 оюутан оролцсон бөгөөд Тэргүүн байранд МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар сургуулийн оюутан Д.Батболд шалгарч 500,000 төгрөг, Хоёрдугаар байранд МУИС-ийн ХЗС-ийн оюутан Б.Ариунзаяа шалгарч 300,000 төгрөг, Гуравдугаар байранд МУИС-ХЗС-ийн оюутан Н.Тэмүүлэн шалгарч 200,000 төгрөгөөр тус тус шагнуулав.
Арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан JCI Централ салбар байгууллагын 2019 оны Ерөнхийлөгч Б.Заяа, JCI Монгол байгууллагын 2019 оны Стратеги хариуцсан захирал Ц.Цэгц, JCI Централ салбар байгууллагын 2019 оны Дэд ерөнхийлөгч Л.Тэмүүлэл, JCI Централ салбар байгууллагын 2019 оны Сургалтын хорооны захирал М.Мөнхжаргал JCI Централ салбар байгууллагын 2019 оны Нийгмийн хариуцлагын хороон захирал Б.Одбаяр, JCI Централ байгууллагын гишүүн А.Сандуй, 2019 оны гүйцэтгэх нарийн бичиг Б.Баярмаа нартаа төслийн багийн гишүүд болон нийт оролцогчдынхоо өмнөөс гүн талархал илэрхиийлье.

Хүндэтгэсэн Active Citizens for Global Goals төслийн баг