Back

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАХ БОЛЛОО

НҮБ-ын Хүүхдийн сангийн ирэх 5 жилд хэрэгжих Улсын шинэ хөтөлбөр /Country New Program/ боловсруулагдаж байгаатай холбоотой JCI Монгол байгууллага өөрийн хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдээ уялдуулах, хамтран ажиллах зорилгоор 6 сарын 9-ний өдөр Суурин төлөөлөгч Эваристэ Комлан болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.

Энэ уулзалтын үр дүнд хамтран ажиллах боломж байгааг онцлон хоёр байгууллагын зүгээс хариуцах хүн томилон цаашид хамтрах ажлуудыг нарийвчлан боловсруулах, Улсын шинэ хөтөлбөр хэрэгжих ирэх 5 жилийн төсөл, хөтөлбөрүүд дээр "САНАМЖ БИЧИГ" байгуулан хамтран ажиллахаар тохиролцлоо.

Уулзалтад JCI Монгол байгууллагыг төлөөлж

2022 оны - Үндэсний Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн

- ЕНБД О.Наранбаатар

- Төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Төгөлдөр

- Төсөл хариуцсан захирал С.Мөнгөнзул нар оролцoв.

“SHINE BRIGHT”

Хүндэтгэсэн,

JCI Монгол ТББ