Back

Тэргэнцэртэй баатрууд төсөл амжилттай үргэжилж байна

Бид бүхний нэгэн сэтгэлээр дэмжиж ирсэн Тэргэнцэртэй баатрууд төсөл маань JCI Progress салбар байгууллагын үүсгэн байгуулагч, сенаторууд, үе үеийн хүндэт ерөнхийлөгчид, 2022 оны Ж.Эрдэнэбилэг ерөнхийлөгчтэй удирдлагын багийн хамт олон, нийт гишүүд, дэмжигчидийн хүчээр 2 хоногийн дотор шаардлагатай байсан бүх зардлаа олоод зогсохгүй олон улсын жишигт нийцэхүйц тоног төхөөрөмж авах хэмжээний хөрөнгийг бүрдүүлж чадлаа.

Тайланд улсад зохиогдсон Паралимпын эрхийн оноо олгох Дэлхийн Цомын тэмцээнд Монгол улсаас Б.Даваасүрэн, Д.Цолмон нар оролцож Монголын Тэргэнцэртэй сэлэмний спортын түүхийн нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.

Д.Цолмон нь Кувейт, Энэтхэгийн тамирчдыг ялж шилдэг 16-д үлдэн Их Британийн тамирчинд хожигдсоноор тэмцээнээ өндөрлөлөө.

Б.Даваасүрэн /"High Payment Solutions" LLC/ Тайландын тамирчныг хожсон амжилттайгаар тэмцээнээ өндөрлөлөө.

Монгол улс энэ спортын төрөлд анх удаа оролцсон тус тэмцээнд бахдам амжилт үзүүлэн оролцсон тамирчид болон Ерөнхий дасгалжуулагч М.Мөнхтулга нартаа халуун баяр хүргэе!

"SHINE BRIGHT"

Хүндэтгэсэн,

JCI Монгол ТББ