Back

"МАНГА хүүхдийн гар зургийн уралдаан

"Манга хүүхдийн гар зургийн уралдааныг JCI Централ салбар байгууллага болоод JCI Токио салбар байгууллага 2дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.

"Арлын Япон орноор аялая", Талын Монгол орноор аялая сэдвийн хүрээнд 6-12 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан гар зургийн уралдаанд 550 гаруй хүүхдийн бүтээлүүд ирсэнээс нас тус бүрээр байр эзлүүлэн нийт 27 хүүхдийн бүтээл шилдэгээр шалгаран үзэсгэлэнд тавигдсан билээ.

Мөн шилдэгийн Шилдэг НЭГ бүтээлийн эзнийг Арлын Япон оронд аялах эрхийн бичгээр шагналаа.Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгч, Хамтран ажиллагчаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр оролцлоо.

Гар зургийн уралдааны ялагчдыг дурьдвал:

6-8 насны төрөлд

:Тэргүүн байр:

47-р сургуулийн сурагч Э.ЯЛГУУН,

Дэд байранд:

24-р сургуулийн сурагч Г.АГАР,Монгени сургуулийн сурагч Б.ЖАРГАЛАН,

Гуравдугаар байранд:

24-р сургуулийн сурагч Т.БАРХАС,65-р сургуулийн сурагч Э.АНУЖИН,84-р сургуулийн сурагч Б.ТӨГӨЛДӨР,

9-10 насны төрөлд:

Тэргүүн байр:

7-р сургуулийн сурагч Т.ГОО-ЭГШИГ,

Дэд байранд:

Монгени сургуулийн сурагч Г. БУЯНЖАРГАЛ,65-р сургуулийн сурагч Э.МӨНХЖИН,

Гуравдугаар байранд:

24-р сургуулийн сурагч Т.ЧИНГҮҮН Оюунлаг сургуулийн сурагч А.НОМИН 89-р сургуулийн сурагч Д.БИЛГҮҮН

11-12 насны төрөлд:

Тэргүүн байр:

102-р сургуулийн сурагч Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ,

Дэд байранд:

79-р сургуулийн сурагч Р.АМИНЗУЛ,2-р сургуулийн сурагч М.АЛТАНТҮЛХҮҮР,

Гуравдугаар байранд:

Амгалан сургуулийн сурагч Б.АЗЖАРГАЛ,84-р сургуулийн сурагч Е.ГЭРЭЛ,79-р сургуулийн сурагч Х.ХАЗРЕТ-ОМАР,Тусгай байранд:

6-8 нас: О.ОЧИРХҮҮ, Э.УУДАМ, А.БАТТҮШИГ,

9-10 нас: Ч.АНХЖАРГАЛ, Б.ЭГШИГЛЭН, Т.ЭНХЦЭЦЭГ,

11-12 нас: Ж.АРИУНЖАРГАЛ, Б.ТӨГӨЛДӨР, А.ЁНДОНСАМБУУ нарын бүтээл шалгарлаа.

Шилдэгийн шилдэг бүтээлээр Нийслэлийн 102-р дунд сургуулийн сурагч Б.Өлзий-Учралын бүтээл шалгарч Япон улсад аялах эрхийн бичгээр шагнуулсан юм.

Тэмцээний хүндэт зочдоор:

JCI Централ салбар байгууллагын 2022 оны Ерөнхийлөгч О.Амарболд, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Дарга А.Баяр, JCI Токио салбар байгууллагын Ерөнхийлөгч Кента Ямамото, Манга гар зургийн уралдааны Ерөнхий шүүгч, Зураач, элестратор Б.Эрдэмтөгс нар морилон ирлээ.

Тэмцээнд оролцсон нийт хүүхдүүддээ баярлалаа, цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!

"SHINE BRIGHT"

Хүндэтгэсэн,

JCI Монгол ТББ