Back

Ногоон ирээдүй төсөл

JCI Их Хүрээ салбар байгууллага 2022 онд Богд Хан уулын аманд 3000н мод тарьж “Хүрээ төгөл” байгуулна гэж зорьсон билээ.

Энэхүү зорилтынхоо хүрээнд бид бүхэн Богд Хан уулын Түргэний аманд 2022 оны 5 сарын 21, 23-ны өдрүүдэд нийт 220 гаруй хүнийг хамруулсан гайхалтай үйл ажиллагааг зохион байгуулж маш амжилттайгаар 3280 ширхэг модыг тарьж суулгалаа.Үүнд нийт:

2500 ширхэг хайлаас

700 ширхэг нарс

50 ширхэг шар хуайс

30 ширхэг хус

модыг гаргасан зураглалын дагуу бүлэглэн тарилаа.

Бид бүхний үйл ажиллагааг дэмжин Зөвлөх байгууллгагаар ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хамтран оролцсон бөгөөд газар нутгын судалгаа, модны төрөл сонголт, тарих арчилах бүх төрлийн мэдээллийг газар дээр нь өгөхөөс гадна 2022 оны 5 сарын 21 өдөр Ерөнхий боловсролын 84-р сургууль, Амгалан цогцолбор сургуулийн 8, 10, 11, 12 дугаар ангийн нийт 180 гаруй сурагч, багш нарт мод хэрхэн тарих арга, арчилгааг уйгагүй зааж өгч нарс моднуудыг хамтран тарьсан билээ.

Мөн анх зорьсон зорилтондоо хүрэхийн төлөө цаг хугацааг алдахгүйг хичээн үлдсэн моднуудаa өнөөдөр буюу 2022 оны 5 сарын 23 өдөр мэргэжлийн хүмүүсийн хамт амжилттай суулгаж дууслаа.

Хүүхэд залууст экологийн боловсрол олгож “Хамтдаа ногоон ирээдүйг бүтээцгээе” уриан дор хэрэгждэг JCI Их Хүрээ салбар байгууллагын малгай төслийн нэг Ногоон Ирээдүй төсөл маань 10 дахь жилдээ ийнхүү амжилттай хэрэгжиж байна.

Act to Lead!

"SHINE BRIGHT"

Хүндэтгэсэн,

JCI Монгол ТББ