Back

​"#FIRSTAID ТӨСӨЛ - ИРГЭН БҮР АВРАГЧ" ҮРГЭЛЖИЛСЭЭР

JCI Улаанбаатар салбар байгууллагын хэрэгжүүлж буй First Aid төсөл амжилттай үргэлжилсээр байгааг дуулгахад таатай байна.

Сонгинохайрхан дүүргийн улсын дөрвөн цэцэрлэгт сургалт явууллаа.
- 253-р цэцэрлэг нь нийт 42 ажилтан 446 хүүхэдтэй
- 113-р цэцэрлэг нь нийт 44 ажилтан 600 хүүхэдтэй
- 80-р цэцэрлэг нь нийт 62 ажилтан 700 хүүхэдтэй
- 252-р цэцэрлэг нь нийт 20 ажилтан 107 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бид энэхүү сургалтаа явуулснаар 1853 орчим ‘’Энхрий бяцхан хүүхдүүдийг’’ гэнэтийн осол золгүй тохиолдолын үед анхны тусламж үзүүлэх 168 орчим багш ажилтаныг бэлдэж чадлаа.

Төсөл маань үргэлжлэн улсын бүхий л цэцэрлэгийг хамрахаар зорин урагшилж байна.

Төслийн сургагч багшаар Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, сургагч багш JCI Улаанбаатар салбар байгууллагын 2019 оны Аудит хариуцсан захирал Д.Солонго,
JCI Улаанбаатар салбар байгууллагын 2019 оны хамтын ажиллагааны хариуцсан захирал Н.Энхтүвшин,
Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн гишүүн улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн эмч, багш Цэцэгээ, Сүхбаатар, Ганчимэг Гэрэлмаа, Алтантогос нар хамтран оролцлоо.