JCI МОНГОЛЫН 2010 ОНЫ ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХБОЛДЫН БОЛОРЧУЛУУН

2010 оны 8-р сарын 12, Пүрэв гариг, 10:15

Мэндчилгээ

JCI Монголын үе үеийн Үндэсний Ерөнхийлөгчид, дэлхийн сенаторууд, гишүүд, анд найз нар аа
Та бүхнийхээ амар амгаланг айлтган, хүндэтгэн мэндчилье.
Монгол оронд маань зуны дэлгэр цаг айлчлан ирээд буцаж байгаа энэ цаг мөчид JCI Монголын ам бүлд багтдаг бид баяртайгаар уулзан, өөртөө болон нийгэмдээ сайн үйлийг хамтдаа бүтээн, цаашдынхаа хөгжлийг тодорхойлж ярилцдаг Үндэснийхээ чуулганыг зохион байгуулдаг билээ.
JCI Монгол байгууллага энэ жил Үндэснийхээ 13 дугаар чуулганыг зохион байгуулна. Өөрийн цаг үе болгондоо Үндэсний Ерөнхийлөгчид, түүний багийнхан маань чуулганы ажиллагаагаа өндөр хэмжээнд зохион байгуулан, гишүүдийнхээ төлөө, нийгмийн хөгжлийн төлөө үйл хэрэг бүтээж ирсэн нь бидний сэтгэлд дурсагдаж байна. Ер нь JCI Монголын зохион байгуулдаг олон үйл ажиллагааны хамгийн том, үргэлж сонирхолтой, онцлог үйл явдлаар дүүрэн, сайхан болдог нь мэдээж Үндэсний чуулган маань гэдэгтэй санал нийлэх байхаа.
Энэ жилийн хувьд “ӨӨРЧЛӨЛТ НЬ ӨӨРӨӨ БАЙЯ” уриан дор гишүүд чуулах бөгөөд чуулганы зохион байгуулах хүндтэй үүргийг “Leader” салбар байгууллагын хамт олон маань хүлээн  ажилдаа ханцуй шамлан ороод байна.
Бид энэ удаагийн чуулганаа дүрмийн дагуу, зохион байгуулалтын өндөр хэмжээнд, ажил хэрэгч байдлаар хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ жилийн онцлог гэвэл, бид хамтдаа байгууллагынхаа дүрмийг шинэчлэн найруулж батлах томоохон үйл хэргийг бүтээх гэж байна. Түүнчлэн JCI-ийн сургалт, бизнесийн хамтын ажиллагааг сайжруулах, гишүүнчлэлийн сүлжээг өргөтгөх зорилготой “JCI Master card”-ын нээлт зэрэг шинэ үйл ажиллагааг нээх болно.
Өөрөө өөртөө итгэлтэй, Монголын болон дэлхийн хүн төрөлхтөний хөгжилд хувь нэмэрээ оруулах чин хүсэлтэй эрхэм хүндэт сенаторууд, гишүүд та бүхнийгээ ээлжит Үндэсний чуулганхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн JCI-ийн үзэл баримтлал, зарчмуудыг хүлээн зөвшөөрч бидний эгнээнд элсэхийг хүсч байгаа залуусыг чуулганы ажиллагаанд сонирхон оролцож, шинэ шинэ анд найз нар, шинэ шинэ хүсэл тэмүүлэл, зорилготой болоосой гэж урьж байна.
Та бүгдэд сайн сайхныг хүсч, хүндэтгэсэн
JCI МОНГОЛЫН 2010 ОНЫ ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ
ЭНХБОЛДЫН БОЛОРЧУЛУУН

JCI Сүлд дуу



Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зочин

Манайд 1 зочин онлайн