
JCI байгууллагаар овоглосон эрхэм хүндэт үе үеийн Ерөнхийлөгч, сенатор, гишүүд та бүхэндээ удахгүй болох JCI Монголын Үндэсний XIII чуулганыг зохион байгуулах хорооны хамт олноос мэндчилж байна.
Жил бүр JCI Монголын Үндэсний чуулганыг JCI-ийн салбар байгууллага бүр ээлж дараалан хариуцан зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ, энэхүү уламжлал болсон Үндэсний чуулганыг манай салбар байгууллага энэ жил хариуцсан гүйцэтгэж байна.
Энэ удаагийн Үндэсний Чуулганыг өөрийн гэсэн онцлоготой байлгах үүднээс хэд хэдэн арга хэмжээг шинээр зохион байгуулж байгаа юм. JCI-чууд бид улс орныхоо эдийн засгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж ирсэн, иймд бид энэ удаа Монгол Улсынхаа Эдийн засгийн хөгжлийн асуудлаар, мөн JCI Монгол байгууллагынхаа ирээдүйн хөгжлийн асуудлыг хөндөн хэлэлцүүлэг хийнэ, түүнчлэн JCI-ийн албан ёсны гол арга хэмжээний нэг болох JCI presenter сургалт, гишүүдийнхээ бизнесийн харилцаа холбоог хөгжүүлэх зорилгоор JCI business network event-ийг Үндэсний чуулганы үеэр анх удаа зохион байгуулах гэж байгаа юм.
Эцэст нь дуулгахад таатай нэгэн зүйл бол Дэлхийд нэр алдар нь түгсэн алдартай судлаач, эрдэмтэн Жак Уэтерфорд “Өнөөгийн залуу Манлайлагчид Монголын түүхийн тухай юуг мэдэх ёстой вэ ?” гэсэн сэдвээр илтгэл тавихыг зөвшөөрсөн явдал юм. Агуу үүх түүхтэй байна гэдэг бол өнөөгийн залуу манлайлагч та бидний хүч чадлын эх булаг билээ.
Ингээд та бүхнийг JCI Монголын Үндэсний XIII чуулганд урьж байна.
Д.Оросоо
JCI Монголын Үндэсний XIII чуулган зохион байгуулах хорооны дарга
JCI Лидер байгууллагын 2010 оны Дэд Ерөнхийлөгч