Т.Тогтохбаяр 2010 Ерөнхийлөгч JCI Leader

2010 оны 8-р сарын 10, Мягмар гариг, 07:42

Мэндчилгээ

Эрхэм хүндэт JCI Монголын үе үеийн Ерөнхийлөгчид, Сенаторууд, гишүүд ээ. Анд найз нар аа.
Та бүгдэдээ энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилж байгаадаа туйлын их баяртай байна.
Дэлхийн шилдэг манлайлагч залуусын байгууллага болох JCI  гэсэн нэгэн дээвэр дор нэгдсэн JCI Монголын гишүүд залуучууд бид энэ нэр хүндтэй байгууллагын гишүүн гэдгээрээ үргэлж бахархаж явдаг билээ. JCI-чууд бид өөрсдийгөө хөгжүүлж улмаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж, үргэлж шинийг эрэлхийлж байдаг итгэл үнэмшлээрээ нэгдсэн залуучууд гэж би ойлгодог. 
JCI Монголын Үндэсний XIII-р чуулганыг зохион байгуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай энэхүү үүргийг та бүхнийхээ итгэлийн хамтаар тээн JCI Лидерийн гишүүд бид нэн хүндэтгэлтэйгээр зохион байгуулахаар оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байна. Жил бүрийн Үндэсний Чуулган нь өөрийн гэсэн өнгө аястай байж бүтэн жилийн турш хийж бүтээсэн ажлаа дүгнэж, ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцэхээр хуран чуулж, бие биенээсээ сурч мэдэхээс гадна анд нөхдийн харилцаа, тэдний нөхөрлөлийг улам ойртуулж бэхжүүлдгээрээ өндөр ач холбогдолтой байдаг билээ.
Бахдам амжилт, баялаг түүх, гайхамшигт дурсамжуудыг хамтдаа бүтээх Үндэсний XIII-р чуулгандаа идэвхитэй оролцохыг уриалж байна.        
Be the Leader!

Т.Тогтохбаяр
2010 Ерөнхийлөгч
JCI Leader

JCI Сүлд дуу



Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зочин

Манайд 1 зочин онлайн