Бизнес хамтын ажиллагаа

Бизнес аялал: Монгол улсын ноолуурын салбарт тэргүүлэгч "Говь" ХК

2010 оны 8-р сарын 23, Даваа гариг, 03:36

“Говь” ХК нь 1981 онд Япон Улсын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар өөрийн орны байгалийн гаралтай 100% ямааны ноолуур, тэмээний ноосыг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байгуулагдсан.

Говь ХК нь дэлхийн хэмжээний үйлдвэрлэгч юм. Экологийн цэвэр бүтээгдэхүүн болох Монгол ямааны нарийн микронтой 100 хувийн цэвэр ноолуураар орчин үеийн хамгийн дэвшилтэд техник, технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж,  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг экспортлодог Дэлхийн 5 том үйлдвэрлэгчийн нэг юм.
Орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр цаг тутамд хувьсан өөрчлөгдөж байдаг дэлхийн хувцас загварын чиг хандлагатай хөл зэрэгцэн алхаж, дэлхийн түвшинд хүрсэн загварлаг, чанартай бүтээгдэхүүнээр  Олон Улсын зах зээлд өрсөлдөх, мөн дотоодын хэрэглэгчид маань ч энэхүү чанартай, загварлаг ноолууран бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болж байгаа юм.

 

Дэлгэрэнгүй...
 

JCI Loyalty Mastercard-ны нээлтийн үйл ажиллагаа

2010 оны 8-р сарын 23, Даваа гариг, 03:18

JCI Улаанбаатар салбар байгууллагын бизнесийн хороо Голомт банктай хамтран JCI Монголын гишүүдэд зориулан JCI Loyalty мастер картын гаргахаар  ажиллаж байгаа юм.
JCI Loyalty Master картны нээлт нь JCI Монголын XIII үндэсний чуулганы үеэр нээлтээ хийх тул чуулганд оролцогчид болон JCI-ын гишүүд та бүхнийг нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Нээлтэнд та бүхнийг олон олон сюрприз хүлээж байх болно.

Дэлгэрэнгүй...
 

Дэлхийн JCI-ын нэрийн хуудас солилцох албан ёсны арга хэмжээ: Business Networking Event

2010 оны 8-р сарын 17, Мягмар гариг, 04:02

Дэлхийн JCI-ын албан ёсны үйл ажиллагааны тоонд ордог Business network event (BNE) үйл ажиллагааг Монголд анх удаа JCI Монголын XIII Үндэсний чуулганы үеэр зохион байгуулах гэж байна.
Залуу манлайлагч, удирдагчдыг богино хугацаанд нүүр тулан хоорондоо танилцах, ярилцах боломжийг олгодог энэ BNE үйл ажиллагаа JCI-ын орон орны салбаруудад өөр өөр нэртэйгээр тогтмол зохион байгуулагдсаар ирсэн юм.
2004 онд Япон улсад зохион байгуулагдсан JCI-ын 59 дэх дэлхийн чуулганаар энэ үйл ажиллагааг албан ёсоор зохион байгуулсан ба оролцогчид богино хугацаанд маш үр ашигтайгаар танилцсан үйл ажиллагаа байгаа хэмээн өндөрөөр үнэлсэн юм.
Одоо BNE үйл ажиллагаа нь жил бүрийн JCI-ын дэлхийн болон бүс нутгуудын чуулгануудын хөтөлбөр албан ёсоор багтсан байдаг.

 

 


JCI Сүлд дуу



Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зочин

Манайд 1 зочин онлайн