Мэдээ

JCI Монголын Үндэсний XIII чуулганы хандивын Боулингийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

2010 оны 9-р сарын 04, Бямба гариг, 10:20

JCI Mongolia Bowling Tournament 2010 Амжилттай зохион байгуулагдлаа. Багуудын хөөр баяр, уухайн дуу, дараалсан Strike & Spare-д, шилдэг өрсөлдөөн, буухиа тэмцээн, амтат хоол, шар айраг, диско, хөгжөөнт агшинууд бидний сэтгэлд мартагдахгүй дурсамжуудыг бүтээжээ.
Тэмцээнд нийт 8 багийн 64 тамирчин 2 үеийн турш өрсөлдсөнөөс, JCI Улаанбаатар, JCI Капитал, JCI Их хүрээ, JCI Лидер салбар байгууллагууд шөвгийн 4-т үлдэж Тэргүүн байр, цом медалийн өрсөлдлөө.

 

Дэлгэрэнгүй...
 

Mонголын Их Хатдын нууц товчоо /АЛДАГДСАН БҮЛЭГ/

2010 оны 8-р сарын 17, Мягмар гариг, 04:35

 

Арван гуравдугаар зууны сүүл үед, чухам хэзээ гэдэг нь бүү мэд, хэн гэдэг нь ч бүү мэд нэг этгээд Монголын Нууц Товчооны улс төрийн хамгийн нарийн агуулга бүхий хэсгээс болхи гэгч нь урж хаяжээ. Энэ цензурдсан хэсэгт 1206 оны зун Монголын Эзэнт Гүрнийг нэгтгээд, дараагийн 150 жилд дэлхийг ноёрхох засаг төрийг эмхлэн байгуулахдаа Чингис Хааны хэлсэн үгийг бичсэн байв.

Дэлгэрэнгүй...
 

JCI Монголын Үндэсний XIII чуулганы Website нээгдлээ

2010 оны 8-р сарын 13, Баасан гариг, 10:32

 

Дэлгэрэнгүй...
 

JCI Golf Tournament 2010 амжилттай болж өнгөрлөө

2010 оны 8-р сарын 09, Даваа гариг, 14:33

Эрхэм хүндэт JCI –н үе үеийн Ерөнхийлөгчид, Сенаторууд, гишүүд, сонирхогчид оо.
JCI Монголын Үндэсний 13-р чуулганд зориулан зохион байгуулж буй үйл ажиллагаануудад идэвхитэй оролцсон бүх гишүүд, оролцогчиддоо нийт гишүүдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.
Дэлгэцийн Гольфийн аварга шалгаруулах тэмцээнийг JCI Leader салбар байгууллагаас 2010 оны 7-р сарын 3-ны бямба гарагт Гольф Галлерей-д амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь JCI Монголын Үндэсний 13-р чуулганы хандивын тэмцээн гэдгээрээ онцлог байлаа. Гольфийн тэмцээнд нийт 24 тамирчид оролцсоноос 5 эмэгтэй тамирчид, 19 эрэгтэй тамирчид оролцлоо. Тэмцээний аваргаар JCI Чайрман салбар байгууллагын гишүүн Ганбаяр шалгарч, 2-р байранд JCI Капитал салбарын гишүүн Ц.Амараа нар тус тус шалгарч 1500 000 төгрөгийн шагналын сангийн эзэд боллоо. Дашрамд дурдахад Ганбаяр маань Олон улсын Гольфийн холбооны гишүүн юм байна. Тэмцээний үеэр Longest drive тэмцээн зохион байгуулж JCI Лидерийн гишүүн А.Хашчулуу түрүүлсэн бол Nearest drive тэмцээнд JCI Монголын Үндэсний Дэд Ерөнхийлөгч Баттулга нар тус тус түрүүлсэн. Уг тэмцээний үеэр мөн JCI Монголын 13-р чуулганы Алтан хандивлагчаар JCI Эрдэнэт салбар байгууллагын гишүүн Гансүх тодорсон. Гансүх гишүүн нь Үндэсний 13-р чуулганд зориулан хувиасаа 1 сая төгрөгийг хандивласнаас гадна дуудлага худалдаагаар Гольфийн иж бүрэн цохиур хэрэгслийг авсан юм. Энэхүү Гольфийн иж бүрэн цохиурын сет-нд дагалдаад Чайрман салбарын Ганбаяр гишүүн 3 хоног АНУ-д очиж Гольф тоглох зардлыг нь даах эрхийг дагалдуулан урамшууллаа. Мөн Чуулганд зориулан JCI Эрдэнэт салбар байгууллагын 2010 оны Ерөнхийлөгч Гантөмөр хувиасаа 1 сая төгрөгийг хандивлаж байгаагаа албан ёсоор дуулгасан. Гольфийн тэмцээнд салбар байгууллагын гишүүдээ амжилттай зохион байгуулж оролцуулсан Тайшир Ерөнхийлөгчтэй УБ Централ салбар байгууллагад Гольф галлерейд 1 өдөр баг хамт олноороо ирж тоглох эрхийн бичгээр урамшуулсан. Тэмцээний үеэр сугалаа явуулж олон азтан тодруулсан бөгөөд оролцогч бүртээ гарын бэлэг гардуулж тэмцээнд оролцчидоо урамшууллаа.

 


JCI Сүлд дуу



Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зочин

Манайд 1 зочин онлайн