Сургалт

Монголын түүхийн бас нэгэн баримт...

2010 оны 9-р сарын 05, Ням гариг, 10:05

JCI Монгол байгууллагын Үндэсний 13 дугаар чуулганд урилгаар лекц унших гэж буй профессор Жак Уэтерфорд гуайн монголын түүхийн нэгэн сонирхолтой үеийг харуулсан түүхэн бичлэг энэ чиглэлэээрээ хамгийн алдартай “Лафамс” сэтгүүлд нийтлэгджээ.

Чингис хааны байлдан дагуулалтын дараа үеийн түүхэнд багтах Хайду хаан, түүний охин Хотол цагаан гүнж буюу Хотоланы тухай домог мэт цуу яриа, гайхалтай түүхүүд дэлхийн түүх бичлэгт өөрийн гэсэн байр суурийг эзэлдэг.

Үнэхээр, харсан эр хүн бүр ухаан алдатлаа дурлахаар тийм гоо үзэсгэлэнтэй, тэгсэн атлаа эр хүнийг хол хаяахаар хүч чадалтай, тухайн цагтаа дайснуудынхаа зүрхийг нь үхүүлж эцэгтээ гарамгай баатарлагаараа үнэлэгдэж асан, мөн мянган агтаар мөрий тавьж өөр нэгэн Ханлигийн Ханхүүтэй барилдаж өвдөг шороодуулчихаад хэнэг ч үгүй адууг нь авч үлдсэн тэр үзэсгэлэнт эмэгтэй хэн байв. Та дараахи “Хүчтэн гүнж” нийтлэлээс тэр эмэгтэйн тухай уншаарай.

Дэлгэрэнгүй...
 

JCI Presenter

2010 оны 8-р сарын 12, Пүрэв гариг, 07:06

Сургалтын нэр: Сэтгэл зүйг удирдах ур чадвар

Сургалтын агуулга:

-Сэтгэл зүйг удирдах ур чадвар гэж юу вэ? Түүнийг хөгжүүлэх нь бидэнд ямар тустай вэ?

-Сэтгэл зүйг удирдах ур чадварын үндсэн чадваруудЭдгээрийг хэрхэн хөгжүүлэх вэ?

-Эдгээр чадварыг хэрхэн залуурдах, мөн мэдээллийн эх сурважлийг хэрхэн ашиглах вэ?

-Сэтгэл зүйг удирдах ур чадвараа хэрхэн төгөлдөржүүлэх вэ? Зэрэг асуултын хариуг Та

энэхүү сургалтаас авах болно.

Сургагч багш: Елена Бескинская

-1979 онд ОХУ-ын Москва хотод төрсөн сэтгэл зүйч мэргэжилтэй. Түүний амьдралын эрхэм зорилго нь хүмүүст өөр өөрийн өнгөөр амьдралдаа үргэлж шинэ нээлт хийх боломж бололцоо гаргахад нь туслах. Тэрээр “Emotional Intellinegce, “Trainings for Trainers”, “Managements skills”, “Time management”, “Presentation and Public Speaking”, “Negotation skill”, “Leadership skill”, “HR-Management skill”, “Life skills: self motivation, values, life planning”, “Family and Organization Constellations workshop”, “Team coaching” зэрэг сэдвүүдээр сургалт явуулдаг.

Ажлын туршлага:

2010 оны Дэлхийн JCI- байгууллагын Европ хариуцсан сургалтын хорооны захирал. Тэрээр Европын 40 гаруй орны 1000 гаруй сургалтыг хариуцан ажиллаж байна.

2007-2009 онд JCI ОХУ-ын Сургалтын хорооны захирал. Энэ хугацаанд 60 гаруй үндэсний хэмжээний сургалт зохион байгуулсан.

2006-2008 онд “MEGAPOLIS” хуулийн компанийн Хүний нөөцийн асуудал хариуцсан захирал.

2004 оноос Хүний нөөцийн бие даасан сургалтууд явуулж Toyota, investsberbank, McKinsey, IIyushin aviafactory, ОХУ-ын ICC компаниудтай хамтран ажиллаж ирсэн.

2003-2004 онд “ЮКОС” газрын тосны компанийн хөрөнгө оруулалт хөгжлийн төвд Ахлах зөвлөх.

2002-2003 онд “Svyaznoy компанийн Хүний нөөцийн асуудал эрхэлсэн захирал.

2000-2002 онд STURM-VA” хуулийн фермд Ерөнхий менежер.

1998-2000 онд “Bank Gubernsky-д Хүний нөөцийн асуудал эрхэлсэн захирал.

1995-1998 онд Маркетинг, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан.

 

 

Н.Болд

2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг, 15:38

Н.Болд, "Саникон" ХХК-ийн зөвлөх, "Чадварлаг менежерүүдийн сэтгэлгээний аргачлал" сэдэвт сургалтыг заана.

 

Профессор Жак Уэтерфордын тухай

2010 оны 8-р сарын 17, Мягмар гариг, 04:08

 

Манай JCI-гийн XIII чуулган дээр ирж бидэнд сонирхолтой сэдвээр яриа өрнүүлэх хүндтэй зочин бол Профессор Жак Уэтерфорд гуай юм. Түүний бичсэн олон ном дэлхийн номын зах зээл дээр олон рекордуудыг эвдсэн юм. Ялангуяа түүний бичсэн Монголын түүхийн талаарх номууд нь манай орныг олон улс, дэлхий дахинд жинхэнэ ул суурьтай сурталчилж чадаж байгаа юм. 
Энэ удаад та бүхэнд түүний туурвисан “Монголын Их Хатдын нууц товчоо” номын хоёрдугаар хэвлэлд зориулан Б.Номинчимэд гуайн бичсэн өмнөх үгийг, мөн 13 бүлэг бүхий тус номын эхний хоёр хэсгийг түүний зөвшөөрлөөр толилуулж байна.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 2-с 1

JCI Сүлд дуу



Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Зочин

Манайд 1 зочин онлайн