JCI Монгол нь 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал эргэлт буцалтгvй өрнөж, зах зээлийн тулгар эдийн засгийг хөгжvvлэх зорилтын vндэс суурийг тавих vйл хэрэгт манлайлан хошуучлах тэмvvлэл өвөрлөсөн хэсэг залуусын санаачлагаар 1991 онд байгуулагдаж vйл ажиллагаагаа тууштай өрнvvлсээр 1995 онд Английн Гласгоу хотод чуулсан Дэлхийн JCI - н 51-дэх удаагийн чуулганаар тус байгууллагын жинхэнэ гишvvнээр элссэн юм. Монголын залуусыг JCI онцгой хvндэтгэлтэйгээр найрсаг угтсан юм. Монголд JCI vvсэн байгуулагдах улмаар энэ нэр хvндтэй байгууллагын гишvvн болох асуудал цөөхөн хэдэн залуусын мөрөөдөл төдий байхад дэлхийн цараатай өндөр шагналуудаараа Монголын залуусыг шагнаж, шинэ тутам vvссэн ардчилал, зах зээлийн нийгэмд манлайлан хошуучилсан шинэ vеийнхэнд урам зориг, итгэл дууриал vзvvлсэн билээ. Тухайн vед JCI-г Монголын залууст ойлгомжтой байдлаар танилцуулж, ажил хэргээ шуурхай зохион байгуулахын тулд төрөлх монгол хэлээрээ утгачлан "Залуу vе танхим" хэмээн хэрлэсэн байна. JCI нь хувь хvний өөрийнхөө авъяас чадвар, хvч чадал, оюун санаа, онцлог, нөөц бололцоогоо нийгэм, ард тvмэн, эх дэлхийдээ зориулах vйл хэрэгт суралцах зорилгын нэгдэл байснаараа тэс өөр , цоо шинэ зvйл байв.
2010 он JCI Монголын гишүүдийн тоо 400 хүрч, JCI Монгол байгууллага өөрийн оффистой болж далбаагаа мандуулсан, мөн JCI Монголын дүрмийг JCI-ын дүрэмтэй адилтган шинэчлэн найруулан XIII Үндэсний чуулганаараа баталсан зэрэг нь тухайн оны томоохон үйл явдлууд байлаа. Мөн Үндэсний ерөнхийлөгчийн нэрэмжит VIII академийн үеэр гадаадын сургагч багш нар сургагчаар ажилласан юм. JCI-ын Дэд ерөнхийлөгчийн буухиаг JCI Монголын 2009 оны Үндэсний ерөнхийлөгч Ө.Батбаяр үргэлжлүүлэн энэ онд JCI-ын хамгийн том бүс болон Ази, номхон далайн бүс нутгийг хариуцан амжилттай ажилласан юм.
2009 он. Be active citizen" уриан дор Ө.Батбаяр ерөнхийлөгчөөр манлайлуулсан 350 гишүүдтэй JCI Монгол байгууллага нь дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн жил байлаа. Үүний баталгаа бол тухайн оны IX сард зохион байгуулагдсан JCI Монголын XII Үндэсний чуулганы үеэр JCI-ын Ерөнхийлөгч Жун Суп Шин айлчилсан, JCI Vice President Canditates-ыг манай улсад зохион байгуулсан, JCI Монголоос JCI-ын дэд ерөнхийөлчөөр Л.Саянаа ажиллах болсон зэрэг юм. Мөн 2009 онд JCI Korea байгууллагатай хамтран JCI Cambodia-д Манлайллыг академийг зохион байгуулсан, JCI-ын жинхэнэ сургагчийн бэлтгэдэг сургалтуудын эхлэл болох JCI Presenter сургалтыг анх удаа өөрийн нутагтаа зохион байгуулсан зэргээр гадаад хамтын ажиллаагаа анхаарлаа хандуулан ажилласан байна. JCI Монгол 8 салбар байгууллагатай болсоны хамгийн отгон JCI Chairman салбар байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.
2008 он. 1-р сарын 3 - нд Удирдах зөвлөл,анхан шатны байгууллагын ерөнхийлөгчид хуралдан уламжлалт ажлуудыг vргэлжлvvлэхийн зэрэгцээ гадаад харилцаа,ниийгэм рvv хандсан ажил төслийг тvлхvv хийх, JCI Монголын vндсэн нэгж болох гишvvн ,ЛОМ- ууд дээр тулгуурлан ажиллахаар тогтов. Дэлхийн JCI- н дэд ерөнхийлөгч Ражанбабу Монголд айлчилж,JCI Монгол болон ЛОМ-уудын vйл ажиллагаатай танилцаж, JCI Монголын vйл ажиллагааг олон улсын төвшинд хvрсэнийг,гишvvдийн болон ЛОМ- уудын оролцоо идэвх өндөр байгааг онцлон тэмдэглэв. Солонгосын Бусан хотноо болсон JCI Ази номхон далайн бvсийн чуулга уулзалтанд 62 гишvvнтэйгээр оролцов.JCI Монголын нийгэм рvv хандсан vйл ажиллагаануудыг ASPAC- н vеэр Ерөнхий Ассамблэйн хуралдаан дээр онцлон сайшаав.
2007 он. JCI Монголын хvрээнд албан тушаалын нэмэгдэл хураамж, татварын шинэ тогтолцоог хэлэлцэн баталсан. Дэлхийн JCI-н ерөнхийлөгчийн 2 дахь удаагийн айлчлалаар 2007 оны ерөнхийлөгч Скот Гринли хvрэлцэн ирлээ.JCI Монголоос Бизнес эрхлэгч залуучуудын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан нь гишvvдийн бизнесийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан,шинэ гишvvдийг татсан, нийгэмд JCI Монголыг таниулсан араг хэмжээ болсон юм.Туркийн Анталиа хотод болсон JCI-н 62 дахь чуулганаас JCI Монголын Vндэсний ерөнхийлөгч П.Батсайханыг " Оны шилдэг ерөнхийлөгч"-өөр шалгаруулав.
2006 он. "ЭВ НЭГДЭЛ - НЭГ ЖЭЙ СИ АЙ" уриатайгаар ажиллаж, ТВ-9 телевизтэй хамтран " JCI- Нээлттэй хөгжил " цуврал лекц нэвтрvvлгийг бэлтгэж цацсан нь JCI Монголыг олон нийтэд сурталчилсан ажил болсон юм.Японы Такамацу хотод болсон 56-р ASPAC-д хамгийн олон буюу 58 гишvvнтэйгээр оролцон Монголыг сурталчлах vдэш арга хэмжээг зохион байгуулж морин хуурын аялгуугаар мэндчилжээ.Мөн онд Дэлхийн JCI- н дэд ерөнхийлөгч Leon Chuang Монголд айлчлал хийсэн байна.
2005 он. Нийт 159 гишvvнтэй, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Их хvрээ, Капитал, Улаанбаатар Централ,Шинэ vе гэсэн долоон салбар байгууллагатайгаар vйл ажиллагаа явуулсан.Vндэсний байгууллагын хэмжээнд вэб хуудас,электрон нарийн бичиг,бизнесийн сvлжээ бий болгож,гишvvдийг мэдээллээр жигд хангах зорилгоор электрон шуудан ашиглан мэдээллийг тогтмол явуулж хэвшсэнээр гишvvдийн сvлжээ ,эрэгх холбоог бий болгох ажлын эхлэл болсон юм. 2005 оны 9-р сарын 9-10 -ны өдрvvдэд JCI Моннголын Дэлхийн JCI- н жинхэнэ гишvvнээр батламжлагдсаны 10 жилийн ойг Vндэсний 8-р чуулганы vеэр "Ололт амжилтын 10 жил" нэртэйгээр зохион байгуулав.
2004 он. JCI Монгол нь Vндэсний байгууллага,Улаанбаатар ЛОМ,Дархан ЛОМ,Эрдэнэт ЛОМ,Улаанбаатар Централ ЛОМ,Капитал ЛОМ,Их хvрээ ЛОМ-уудын бvрэлдэхvvнтэйгээр vйл ажиллагаагаа явуулсан. 2004 оны 9-р сарын 10-11- нд болсон чуулганаараа байгууллагынхаа vйл ажиллагааны vндсэн цөм болсон дvрмийг Дэлхийн JCI - н vйл ажиллагаатай ойртуулан өөрийн орны онцлогт тохируулан шинэчлэн найруулж баталсан нь чухал ач холбогдолтой баримт бичиг болж чадсан юм. JCI Монголын тvvхэнд анх удаа Дэлхийн JCI- н ерөнхийлөгч Фернандо Санчез Ариас болон JCI- н B бvсийн дэд ерөнхийлөгч Хариш Кумар нар Монголд дээд төвшний айлчлал хийлээ.
2003 он. 3-р сарын 22-23-нд Ерөнхийлөгчийн нэрэмжит Анхдугаар Академийг "Бие хvний хөгжил ба манлайлал " сэдвийн дор зохион байгуулсан. 9-рсарын 12-13- ны өдрvvдэд болсон Vндэсний 6-р чуулганаас хэд хэдэн чухал шийдвэрvvдийг гаргасан.Тухайн vед хэрэглэж байсан "Залуу vе танхим" гэх нэрийг олон улсын жишгээр цаашид "JCI" гэж нэрлэн албан болон бусад бvх харилцаанд хэрэглэхээр баталж дvртийн заалтанд оруулсан.Дэлхийн Залуу vе танхимаас баталсан энгэрийн тэмдэг,эмблемийг албан ёсоор хэрэглэж занших.Vvний зэрэгцээ JCI-н vзэл санааг vйл ажиллагаандаа тусгал болгон хэрэгжvvлэхэд идэвхи зvтгэл муутай ажилласан Баян-Өлгий болон Төв ЛОМ-уудыг татан буулгах шийдвэр гаргасан .
2002 он. Улаанбаатар,Дархан,Эрдэнэт,Төв,Сэлэнгэ,Баян-Өлгий гэсэн зургаан салбар байгууллагатайгаар vйл ажиллагаа явуулжээ.Энэ оноос эхлэн Дэлхийн Залуу vе танхимд өнөөдрийг хvртэл мөрдөн хэрэглэж буй албан ёсны лого-г бvхий л vйл ажиллагаа,албан бичигтээ хэрэглэхээр тогтсон байна.МҮХАҮТ-тай хамтран ажиллахаар тохиролцож САНАМЖ БИЧИГ- т гарын vсэг зурсан байна.
2001 он. Энэ онд Улаанбаатар,Дархан,Эрдэнэт,Төв,Сэлэнгэ гэсэн таван анхан шатны байгууллагатайгаар vйл ажиллагаа явуулсан.Шинээр гишvvн элсvvлэх уулзалтуудыг тогтмол зохион байгуулж,гишvvд хоорондын харилцааг сайжруулах,идэвхжvvлэх зорилгоор спортын болон олон нийтийн арга хэмжээнvvдийг зохион явууллаа.Мөн онд Дэлхийн Залуу vе танхимд жил бvр төлөх гишvvн байгууллагын татвараа хугацаанаас нь хожимдуулсанаас тухайн жилийн дэлхийн чуулганд санал өгөх эрхгvй болж байв. Энэ нь Монголын Залуу vе танхимын дараа дараагийн vйл ажиллагаанд сургамж болсон юм.
2000 он. Vйл ажиллагаагаа өргөжvvлэх,нийгэмд таниулах,гишvvдийг нэмэгдvvлэх тал дээр өмнөх жилvvдэд чармайн ажилласан нь тухайн онд биелэлээ олж шинээр Төв аймагт салбар байгуулагдан батламжлагдсанаар Монголын Залуу vе танхим нь нийт 135 гишvvнтэйгээр Улаанбаатар,Дархан,Эрдэнэт, Төв гэсэн анхан шатны дөрвөн байгууллагатай vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.CREED буюу Тунхаглалын орчуулгыг шинэчлэн сайжруулсныг албан ёсоор батлан мөрдөж эхэлсэн бөгөөд томоохон vйл ажиллагаа бvрийн өмнө уншиж байхаар тогтсон.
1999 он. 9-р сарын 16-17-ны өдрvvдэд Vндэсний чуулганаа анх удаа өөрсдөө зохион байгуулсан.Энэ нь Монголын Залуу vе танхимын Vндэсний хоёрдугаар чуулган нь байсан юм.Залуу vе танхимын дvрмийг боловсруулж бvх гишvvдийн хурлаар баталсан байна.Францын Канн хотод болсон Дэлхийн Залуу vе танхимын 54-р чуулга уулзалтанд хамгийн анх 10 хvний бvрэлдэхvvнтэй оролцжээ.
1998 он. Монголын Залуу vе танхимыг зохион байгуулалтын хувьд улам батжуулах vндсэн зорилготой ажиллаж байсан бөгөөд тухайлбал энэ онд Монголын Залуу vе танхимыг улсын бvртгэлд шинэчлэн бvртгvvлж,тамга тэмдэг шинээр авсан байна. Японы Залуу vе танхимаас төлөөлөгчид ирж тэдний тусламжтайгаар "Анхдугаар чуулган"- аа зохион байгуулсан нь цаашид хийсэн ажлаа тайлагнах,дvгнэх нэгдсэн системд орж илvv хариуцлагатай байх ухамсар болон дадлыг олж авсан юм.
1997 он. Эрдэнэт хотод орон нутгийн хоёр дахь салбараа нээсэн.Орон нутгийн залууст JCI- н итгэл vнэмшил, зорилгыг ойлгуулж хамтдаа хөгжих vндэс суурийг тавьсанаар Залуу vе танхим халуун ам бvлээ нэмсэн юм.Залуу vе танхимын ерөнхийлөгчийн "Зvvсгэл солилцох ёслол"-ыг зохион байгуулсан бөгөөд цаашид уламжлал болгохоор тогтсон.
1996 он. Дэлхийн Залуу vе танхимын CREED буюу Тунхаглалыг эх хэл дээрээ хөрвvvлэн Эрхэмлэх зvйл хэмээн нэрийдэж,мөрдлөг болгожээ. Энэ оноос эхлэн Залуу vе танхимыг нийтэд сурталчлах зорилгоор "EXPO JCI" vзэсгэлэнг зохион явуулдаг уламжлал тогтсон.Тvvнчлэн анхны орон нутгийн салбар Дархан LOM байгуулагдсан байна.
1995 он. 11 сард Английн Гласгоу хотод болсон Дэлхийн Залуу vе танхимийн 50- р чуулганаар Монголын Залуу vе танхим тус байгууллагын бvрэн эрхт гишvvн болж ерөнхийлөгчийн анхны зvvсгэлийг монголд авчирсан юм. Мөн энэ онд Дэлхийн Залуу vе танхимын электрон сvлжээнд холбогдон харилцаа холбоогоо өргөжvvлсэн .
1994 он. Монголын Залуу vе танхим Дэлхийн Залуу vе танхимд "POTENTIAL MEMBER " статустай учир хэдийгээр хуралд орлцох эрхтэй ч саналын эрхгvй байсан .Японы Кобе хотод 11-рсарын 12-19 нд зохиогдсон Дэлхийн Залуу vе танхимын 49-р чуулган дээр ерөнхийлөгч С.Нацагдорж Монголын Залуу vе танхимыг төлөөлөн vг хэлсэн нь анх удаа олон улсын төвшинд өөрсдийгөө таниулсан хэрэг байлаа.
1993 он. Монголын Залуу vе танхим нь 1992 оны сvvлээр байгуулагдсан тул Д.Галсанбуян 1993 оны ерөнхийлөгчийн албыг улиран хашсан бөгөөд энэ vед танхим нийтдээ 24 гишvvнтэйгээр vйл ажиллагаагаа явуулж байлаа. Мөн энэ онд Дэлхийн Залуу vе танхимаас Монголын Залуу vе танхимын vйл ажиллагааг өндрөөр vнэлж, цаашид гишvvн байгууллага болох боломжтой гэж vзэн "POTENTIAL MEMBER" - р өргөмжилжээ.Ийнхvv Дэлхийн Залуу vе танхимын гишvvн байгууллага болох vндэс суурь тавигдсан юм.
1992 он. С.Зориг, Б.Жаргалсайхан, С.Мандах, Н.Батзориг, Н.Тvвшинсайхан, Ж.Жамсран, Ц.Баярмаа, Ж.Батсайхан, Б.Баяраа, Н.Сайнжаргал нарын хорь орчим залуус Төрийн ордны хурлын танхимд анх удаа хуралдаж албан ёсоор Залуу vе танхим ТББ - ыг байгуулж,анхны ерөнхийлөгчөөр Д.Галсанбуян сонгогджээ.Дэлхийн Залуу vе танхимын дvрмийн дагуу гишvvн болохын өмнө сонирхогч буюу ажиглагч хэлбэрээр арга хэмжээнvvдэд оролцож байсан бөгөөд 1992 оны 11-р сарын 7-14 нд Миами хотод болсон Дэлхийн 47-р чуулга уулзалт дээр "CONTACT MEMBER" болсон байна.
1991 он. 1991 оны 9-р сард НVБ - н International Model of UN буюу IMUN Headquarter- д Дэлхийн JCI- н залуучуудын чуулга уулзалтыг JCI Япон спонсорлон хуралдуулсан энэ арга хэмжээнд гишvvн бус Монгол ,Куба орнуудын төлөөлөгчдийг урьсан урилгын дагуу Д.Галсанбуян оролцож НVБ- ын индэр дээрээс Монгол Улсын залуучуудыг төлөөлөн vг хэлэх завшаан тохиосон юм.Анх ингэж л JCI байгууллагын талаар ойлголт авсан төдийгvй цаашид ардчилсан замаар хөгжиж эхэлсэн манай орны залуучуудад энэхvv байгууллагын vзэл санааг тvгээх,хөгжvvлэх хэрэгтэй гэж vзсэн билээ.
|