JCI БАЙГУУЛЛАГА - ӨНӨӨДӨР JCI - Н ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ Бизнес: JCI нь Дэлхийн болон Үндэсний чуулган,сургалт уулзалтуудыг зохион байгуулах замаар гишүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг дэлхийн пүүс, компаниудад айлчилж туршлага солилцох, энэ чиглэлийн сургалт семинарт оролцох боломжоор хангадаг. Гадаад харилцаа: Олон улсын чуулга уулзалт, сургалт, академи болон үндэсний байгууллагуудын хамтарсан төслөөр дамжуулан орон орны залуучуудтай нөхөрлөх, үзэл бодлоо соллилцох, дэлхийн бусад орны соёл, ёс заншилтай танилцахын зэрэгцээ дэлхий нийтийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гарц, боломжийг хамтдаа эрэлхийлэх, гар бие оролцох боломжоор гишүүдээ хангадаг. Олон нийт: Гишүүддээ нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг олгодог.JCI-н шугамаар тухайн улс үндэстнийхээ хөгжилд хувь нэмэр болохуйц олон төрлийн төслүүд жил бүр хэрэгжиж байна.Үүнд : Шинэ зуунд хүрэх гүүр, Залуучууд ба Хүүхэд, Энхтайван, Тогтвортой хөгжил гэх мэт хөтөлбөрүүд нь эдийн засгийн байдлыг сайжруулах, хүрээлэн буй орчин, хүүхдийн хөгжил хамгаалал зэрэг нийгмийн эмзэг асуудлуудад чиглэгдэн дорвитой үр нөлөө үзүүлсээр иржээ. Хувь хүн: Залуучуудын хүсэл мөрөөдөл,ирээдүйд итгэх итгэл, чөлөөт, бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн гадаад дотоодын олон сургалт семинар, нөхөрсөг уулзалт, чуулганыг зохион байгуулах замаар хувь хүнийг хөгжүүлэн төлөвшүүлж, ингэснээрээ нийгэмдээ ч эерэг хувь нэмэр оруулдаг.Мөн JCI-н сургалтын институтын тусгай хөтөлбөрт гишүүдийг хамруулсанаар байгууллага хамт олныг олон улсын төвшинд удирдан зохион байгуулах чадвартай залуу удирдагчдыг бэлтгэдэг. Хаяг: Junior Chamber International 1-636-449-3100 |
Recently Haiti suffered a devastating 7.0-magnitude earthquake, causing catastrophic destruction, displacing many from their homes and families and leaving the country in a state of emergency.
To contribute to the relief efforts, Зочлох
Та төрсөн өдрийн баяраараа юу хийхийг хүсэж байна вэ?
Энэ жилийн төрсөн өдрийн баяраа урьд урьдынхаас өөрөөр тэмдэглэ! Өөрийн онцгой энэ өдрөөрөө бусдад амьдрал бэлэглэхийн тулд JCI Nothing But Nets Birthday аянд нэгдэгтүн! Зочлох
Энэхүү сүлжээ нь зөвхөн JCI байгууллагын танилцуулга, гишүүдийн мэдээллээр хязгаарлагдахгүй.
Гишүүн бүр өөрсдийн байгууллагын мэдээлэл, төлөвлөгдөж буй арга хэмжээ, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ сурталчилгааг оруулах бүрэн боломжтой. Зочлох