Айсуй үйл явдал


 

Бидэнтэй нэгдээрэй

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

      JCI Монгол байгууллагыг өнөөдрийн өндөрлөгт хөтлөн авчирсан гишүүд, сенаторууд, Үе үеийн Ерөнхийлөгчид, 2010 онд Үндэсний байгууллагыг удирдан ажилласан Ерөнхийлөгч Э.Болорчулуун болон 2010 оны Удирдах зөвлөлийн гишүүддээ баярт энэ өдрийн мэндийг дэвшүүлж, баяр хүргэе!
      Олон байгууллага, хувь хүмүүс JCI Монгол байгууллагыг ажиглан, бахархан харж, суралцдаг болжээ. Биднийг JCI байгууллага, түүний гишүүн улс орнууд хүндэтгэлтэйгээр өөр өнцгөөс харж, харьцдаг болсон жишээ олон. Энэ бүх амжилтын ард, алдар хүндээ хадгалан тасралтгүй хөгжиж, холч хараатай, илүү зохион байгуулалттай байж нийгэмдээ “Эерэг өөрчлөлт”-ийг илүү ихээр бий болгож, бүтээх том хариуцлага бид бүхэнд оногдож байна.
      SYNERGY. Энэ үгийг хамгийн товчоор тодорхойлбол хамтын үйлдлийн энерги. Багаар ажилласны дүнд багийн гишүүний гаргаж чадахгүй тэр амжилтыг багийн, хамтын хүчээр бий болгохыг хэлнэ. Ийм л эерэг эрч хүчийг JCI Монгол байгууллагынхаа хэмжээнд төвлөрүүлэн хуралдуулж бий болгохыг эрхэм Танаас хичээнгүйлэн хүсэж, оч нь болж гялалзахыг уриалж байна.
      Эерэг эв хамтын хүчийг төвлөрүүлэн хуралдуулж, багц сум шиг бат чанга багцлагдсан JCI Монгол байгууллага ямарч сөрөг хүчийг эерэг цэнэгт хувирган урвуулж “Эерэг өөрчлөлт”-ийг бий болгож чадах нь дамжиггүй.
      2011 оны Удирдах зөвлөл 5 үндсэн зорилтыг дэвшүүлэн, хэрэгжүүлэхээр олон шинэлэг ажлуудыг багтаасан үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан бэлэн болголоо. Энэ төлөвлөгөө одоо таны гарт байна... 2011 оны Удирдах зөвлөлийг өөрийн идэвхи оролцоо, манлайллаар дэмжиж, төлөвлөгөөг бодит ажил хэрэг болгон түүний үр шимийг хүртэх эрх, боломж бас л таны гарт байна...
      Эх орон, эх дэлхийдээ “Эерэг өөрчлөлт” бий болгож, бүтээх зорилго нэгт эрхэм анд Таны Хийморь зол жавхаа, яруу алдар үргэлжид мандан бадарч, Таныг өлзий хутгийн хур өдөр шөнө бүгдэд ивээн тэтгэж байхын ерөөл өргөе!


БААСАНДОРЖИЙН БАТЗАЯА
JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН
2011 ОНЫ ҮНДЭСНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ

 

Google bookmarkFacebookTwitter

JCI Operation Hope

Recently Haiti suffered a devastating 7.0-magnitude earthquake, causing catastrophic destruction, displacing many from their homes and families and leaving the country in a state of emergency.

To contribute to the relief efforts, Зочлох

JCI Nothing ButNets

Та төрсөн өдрийн баяраараа юу хийхийг хүсэж байна вэ?
Энэ жилийн т
өрсөн өдрийн баяраа урьд урьдынхаас өөрөөр тэмдэглэ! Өөрийн онцгой энэ өдрөөрөө бусдад амьдрал бэлэглэхийн тулд JCI Nothing But Nets Birthday аянд нэгдэгтүн!                                            Зочлох

JCI Сүлжээ

Энэхүү сүлжээ нь зөвхөн JCI байгууллагын танилцуулга, гишүүдийн мэдээллээр хязгаарлагдахгүй.
Гиш
үүн бүр өөрсдийн байгууллагын мэдээлэл, төлөвлөгдөж буй арга хэмжээ, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ сурталчилгааг оруулах бүрэн боломжтой.        Зочлох